Уул уурхайн компаниудын хувьцааны ханш өссөн байна

3cdnfjhd53am00998p8l4rvje8Олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, Монголд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцааны ханш өнгөрсөн пүрэв гарагаас өсөж эхэлжээ. Тухайлбал, “Mongo­lian Mining Corporation”-ы үнэт цаас хоёр хоногийн хугацаанд нийт 27 хувиар өссөн байна. Тус компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид анх 7.02 хонконг доллараар үнэлж байсан ч нүүрсний салбар хямарснаар 0.74 хонконг доллар хүртэл буугаад байсан.

Харин өчигдрийн байдлаар үнэлгээ нь өндөрсөж, 0.94 хонконг долларт хүрээд байна. Мөн Монголд гурван талбайд нефтийн хайгуул хийж буй “Petro Matad”-ын хувьцааны ханш ч Лондоны хөрөнгийн биржид дээшилж, 8.38 пенс болж өсчээ. “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт өмнөх өдрөөс 3.68 хувиар өссөн байна. Түүнчлэн “Entree Gold”, “Erdene Resource Development”-ын үнэт цаасны ханш ч мөн дээшилжээ.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …