Галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ

ГААЛЬГаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар хоёрдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623… тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж мэдүүлсэн ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ.

Нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркын калибрь бууны  сум байсан бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтүүлэх гэж байсныг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай …