Монгол мөртлөө монгол биш эрчүүдэд зориулав

lastmanstanding_mongolia-640x480Энэхүү 2 мөртийг Монгол мөртлөө монгол биш эрчүүдэд зориулав. Би эр хүн эцэг хүн гэхдээ үг урьд цагийн сайхан Монгол эр хүн эцэг хүнийг гүйцэхгүй гэдгээ мэднэ. Гэхдээ тэднийхээ уужуу алсын хараатай буурь суурьтай ёс төртэй нэр төрөө эрхэмлэж үр хүүхдээ Монгол ёсоор хүмүүжүүлдэг сайхан зан чанар ёс суртахуунаас бага ч гэсэн сурч авч үлдэх юмсан гэж боддог жирийн монгол эр хүн. Эр хүн шиг эрчүүд олон байгаасай гэсэндээ энэхүү мөртүүдийг бичлээ. Зөвийг нь аваад бурууг нь гээж, авах гээхийн ухаанаар гомдолгүй зөвөөр хүлээж аваарай гэсэндээ бичлээ…

 

Зүс нь Монгол
Зүрх нь Хятад
Хувцас нь Европ
Хүмүүжил нь Орос
Хэл нь Англи
Хэрэглээ нь Япон
Сэтгэхүй нь Солонгос
Сэтгэдэг нь Америк
Хийдэг нь Хуудуу
Хүсдэг нь Секс
Мөрөөдөл нь Мөнгө
Мөргөдөг нь Дарга
Амьдрал нь Авилга
Ааш нь Адсага
Үнэрлээд л согтдог
Үглээд л унтдаг
Углаад л ….
Уурлаад л салдаг
Үг даахгүй үлбэрхий
Амьдрал даахгүй арчаагүй
Урдаас нь харахлаар эрэгтэй
Хойноос нь харахлаар эмэгтэй
Цэрэгт явж үзээгүй эр
Цэцэг бэлэглэж үзээгүй бэрд
Эцгийн бийд хүнтэй танилцаагүй хүү
Хөлгийн бийд газар үзээгүй эр
Морио танихгүй
Монгол Монголоо мэдэхгүй
Монгол залуус олон болсонд эмзэглэн бичлээ.

Өршөөгөөрэй, гэхдээ энд хамаарахгүй  Монголын сайхан эрчүүд та бүхэн  эх орон, гэр бүл, ах дүү, амраг садан , үр хүүхэд, хэл соёл, үндэс угсаа газар нутгаа та бид л хамгаална  гэдгийг бүү мартаарай.

http://www.cekc.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …