Даваа гарагийн орой Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын өмнөх талбайд хэсэг хүмүүс дэлхий коммунист лагерийн их удирдагчийн зургийг өлгөж байгаан ажиглаад зорьж очин ямар учиртайг нь лавлаж асуулаа. Тэдгээр хүмүүс Монголын коммунист намыг байгуулахаар бэлтгэж, Тусгаар тогтнолын талбайд намдаа гишүүн элсүүлэх бүртгэлийг явуулахаар бэлтгэж байгаа нь энэ ажээ.
Монголын Коммунист намыг үүсгэн байгуулагч С.Төмөрийн ярьснаар бол “Монголын хөдөлмөрч ард түмэн хөрөнгөтний харгис дэглэмд хөдөлмөрөө мөлжүүлж, дарлагдаж байгаа тул энэ “дүр эсгэсэн” ардчилалыг халж, хөдөлмөрчин ангийнхан улс орны хувь заяаг сонгуулиар эргэн авах зорилгоор намаа байгуулж байна” гэж хэллээ.
Ямартай ч Коммунист нам байгуулагдахаар болж байгаа нь хавар болж, олон нийт улс төрийн хүрээнийхэн хөдөлгөөнд оржбайгаагын илрэл гэж ойлгож болохоор байна.