Гадаадын үнэтэй брэнд бүтээгдэхүүнүүдийн худалдах үнийг тогтооно

23a8dd5fb25534270411dc0d570be7eaСолонгос улсад дэлхийд алдартай гэгдэх бүх  брэндийн олон төрлийн салбар дэлгүүрүүд ажилладаг билээ.

    Тус улсын иргэд нь брэнд бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээгээр дэлхийн улс орнуудын дунд 8 дугаар байранд жагсдаг төдийгүй 4 эмэгтэй тутмын 3  нь  хамгийн багадаа 2 ширхэг брэндийн цүнх, хувцас , түрийвч гээд  эд зүйлсийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна.

   Гадаадын орнуудад төдийлөн үнэтэй байдаггүй брэнд гэгдэх бүтээгдэхүүнүүдийн үнийн хэт хөөрөгдлийг зогсоож, тэднийг бодит үнээр үнэлэн Солонгос улсын зах зээл дээр х худалдах  зорилгоор , ирэх 4 сарын 1-нээс эхлэн бүх брэнд бүтээгдэхүүний анхны үнийг албан ёсоор  мэдүүлж байх журмыг өнөөдөр Солонгосын Гаалийн Ерөнхий Газраас баталлаа.

   Ингэснээр брэнд дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй барааны үнэ хамгийн багадаа 20 хувиар буурч, худалдан авсан бүтээгдэхүүний засвар үйлчилгээг гадаадад бус харин эх орондоо хийлгэх боломжтой болох юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …