“Азийн загварын долоо хоног 2014” Улаанбаатарт

index1Монголын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд болдог томоохон шоунуудын нэг “Азийн загварын долоо хоног 2014” наадам Улаанбаатар хотод удахгүй болох гэж байна. Уг наадамд зориулж залуу уран бүтээлчдийг дэмжиж, дэлхийн тавцанд өрсөлдөх боломж олгох зорилгоор мейк ап артист, үсчин, дизайнеруудын дунд нэгэн сонирхолтой реалити шоу зарлажээ.

Одоогоор шагналын сан тодорхой болоогүй ч “Азийн загварын долоо хоног” байгууллагын захирал Катерин Бирч болон гүйцэтгэх захирал Саймон Ли нар манай улсад хүрэлцэн ирж, шүүгчээр ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад, тус реалити шоунд оролцох залуусыг “Blue apple” компанийн байранд бүртгэх юм байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …