О.Баасанхүү: Х.Тэмүүжинд ашиг сонирхлын зөрчил байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “МСS” компанитай ашиг сонирхлын ямар нэг зөрчил байна гэж үзжээ. Үүнийг шалгуулахаар Х.Тэмүүжинг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгсөн байна. Энэ талаар нь тодрууллаа.
-Та Х.Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаа гэсэн үү. Ямар шалтгаанаар тэр вэ?
-Иргэн бүрт шүүхийн шийдвэр нээлттэй байдаг. Тэгэхээр 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 1087 тоот шүүхийн шийдвэрийг иргэнийхээ хувьд авч үзлээ. Шүүхийн шийдвэрийг харахаар тухайн үед буюу 2012 онд “МCS” компанийн гурван хувийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир гэдэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 15 настай хүүг үрчилж авсан байдаг. Хүүг нь үрчилж авсан шалтгаанаа Л.Элдэв-Очир шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” гэсэн байна лээ. Энэ нь хүүхэд 16 нас хүрсэн учраас буцааж өгсөн байгаа юм.
-Үүний цаана албан тушаалаа ашигласан, найз нөхдөдөө нөлөөлсөн гэж үзэж байна уу?
-Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хэрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхдөдөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх” гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон… цааш нь