Ж.Батсуурь шүлхийн талаар асуулга тавив

527-13830990601390703_443013429140890_276807586_nУИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим суманд сүүлийн үед тархаад байгаа шүлхий өвчинтэй холбоотой асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавилаа.

Тэрээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины чанар болон вакцинжуулалтын ажлын үр дүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин яагаад олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран тархах болсон шалтгааныг тогтоосон эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ.

Мөн төрийн байгууллагуудаас шүлхий өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө, техник хэрэгсэл зарцуулж, хүч хүч дайчлан оролцуулсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг уг асуулгад дурдаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүссэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.3-т зааснаар асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгөх үүрэгтэй аж.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …