Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байгаа.
Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн ахалсан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Батчимэг, Д.Зоригт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БОНХЯ, ХЗЯ, ЗТЯ, УУЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газруудаас олгодог нийт 28 зөвшөөрлийг хэлэлцлээ.
Зөвшөөрлийг Хууль эрхзүйн үндэслэлтэй эсэх, Хүний эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй эсэх, бизнес эрхлэхэд ээлтэй эсэх гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэж шийдвэрлэдэг.
Д.Үүлэн