УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэдтэй уулзлаа

6hvnlor92kn2i5fqanj2s5ustkУИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ.

Бүрд сумын тухайд сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрэхэд хүрээд байгааг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тус сумаас 90 гаруй өрх суурин газар бараадаж шилжжээ. Монгол Улсын төв цэг Бүрд сумын нутагт оршдог. Тиймээс төв цэгт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд шилжин суурьших бус нутаг орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцолсон байна. Харин сумын удирдлагууд төв цэг хүртэл 30 км хатуу хучилттай автозам барих саналаа илэрхийлсэн байна.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ч эл асуудал хөндөгдсөний зэрэгцээ Г.Батхүү нарын гишүүдийн санаачилж Өвөрхангай аймгийн дөрвөн суманд байгуулсан сүүний үйлдвэрийн төслийг Бүрдэд хэрэгжүүлэх саналыг зарим иргэд гаргажээ. Өнгөрсөн хугацаанд тус суманд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдийн тоо төдийлэн нэмэгдээгүй байна. Сумдаас үйлдвэржилтийн төсөл их ирүүлдэг, гэтэл Бүрдээс том төсөл хэрэгжүүлэх санаачлага гардаггүйг УИХ-ын гишүүн Г.Батхүү сануулсан байна. Харин Өлзийт сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 84 хувь нь сумын төвийг төв зам дагуулж нүүлгэх нь зөв гэсэн санал гаргажээ. Тиймээс шинээр барилга байгууламж барихаасаа өмнө сумын төвийг нүүлгэх эсэх асуудлаа шийдвэрлэх хэрэгтэйг гишүүн сануулсан байна.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …