Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд есөн хувийн хүүтэй зээл олгоно

67rg3p9uafmp6o6g478vvnd8mcЗасгийн газраас Японы зах зээлд босгосон “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын үлдэгдлийг үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газар санхүүжилт хүссэн иргэдийн төслүүдийг хүлээн авч шалгаруулахаар болсон. Төслийнхөө танилцуулгыг өгсөн иргэд дор бүртээ “Миний төсөл шалгарч байгаа болов уу. Санхүүжилт олдох уу” гэсэн хүлээлттэй байгаа байх. Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож үйлдвэржилтийг дэмжих төслүүдийг хэрхэн шалгаруулж байгаа талаар мэдээлэл өглөө. Нийтдээ 1151 төсөл ирснээс 888- ыг нь шалгаруулжээ. Н.Батбаяр сайд ямар төслүүдийг нь хассан тухайгаа тайлбарлалаа.

Түүний тайлбарласнаар давхардсан 61, хэт өндөр буюу долоон их наяд төгрөгийн санхүүжилт хүссэн хоёр, үйлвэржилтийг дэмжих гэдэг зорилгод нийцээгүй 200 төслийг хасчээ. Ингэснээр 888 төсөл шалгарч үлдсэн байна. Шалгарсан 888 төслөөс 131 нь экспортыг нэмэгдүүлэх, үлдсэн 757 нь импортыг орлох төсөл ажээ. 888 төслийн нийт өртөг нь 7.1 их наяд төгрөг бөгөөд иргэд үүнээс 4.2 их наядыг нь зээлэх санал ирүүлжээ. Үлдсэн санхүүжилтийг нь өөрсдөө гаргах боломжтой гэж үзсэн байна.

Экспортыг нэмэгдүүлэх 131 төсөл нь нэг их наяд, импортыг орлох 757 төсөл нь 3.2 их наяд төгрөгийн санхүүжилт хүсчээ. Шалгарсан 888 төслийн эзэд арилжааны банкинд хандаж төслөө танилцуулан шалгуулах юм байна. Тухайн арилжааны банк нь энэ төсөлд зээл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Хөгжлийн банкинд хүсэлт гаргах юм гэдгийг Н.Батбаяр сайд хэллээ. Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр 40 мянган ажлын байр бий болох, эдийн засаг есөн их наяд төгрөгөөр тэлнэ гэсэн судлгааны дүн гарсан байна. Мөн дунджаар 55 сарын дотор зээлээ эргэн төлөх боломжтой гэж үзжээ. Үнээс үүдэн зээл олгох журмаа боловсруулах юм байна. Журамдаа дараахь заалтыг оруулах гэнэ. Үүнд: 1.Зээлээ төгрөгөөр олгоно 2.Таван жил буюу 60 сарын хугацаатай зээл олгоно 3.Хүү нь жилийн есөн хувиас илүүгүй байна 4.Урьдчилсан төлбөрөөс чөлөөлөх хугацаа 12 сараас доошгүй байна гэсэн заалт байх юм байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …