Д.Хадбаатар аваргын амьдралаар кино хийнэ

5mdtcaofqaip7i1noe26uuo9jmХүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатар агсны намтар түүхийг өгүүлэх уран сайхны кино хийх гэнэ. “Хадбаатар” киноны зохиолыг Д.Энхболдбаатар бичиж Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, Ж.Сэнгэдорж найруулах бол ерөнхий зураачаар Н.Батжаргал, зураглаачаар Д.Ангараг ажиллах юм байна.

Төрийн наадамд түрүүлж, шоронд адлуулж явсан түүний амьдралын ээдрээ, зөрчил, сургамжаар дамжуулж хүн чанар, нөхөр дайснаа танихын ухаан, ялах, ялагдахын учрыг тус бүтээлээр үзүүлэх нь ээ.

Үндэсний бөхийн найраа, булхай эхэлсэн 1970-1980-аад оны үеийн нийгэм, алдар цолны төлөөх далд тэмцлийг Хадбаатар аваргын амьдралаар харуулах драмын төрлийн бүтээлд Өвөрмонгол, Тува, Халимагийн уран бүтээлчид оролцох юм байна.

Тус киноны дуу “Эр хүн”-ий үгийг Д.Энхболдбаатар бичиж, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав аяыг зохион, гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулснаар тун удахгүй үзэгчдэд хүргэх гэнэ.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …