Цайр витамин дутагдахад үс унадаг

hair_loss_postpartumХөгшин хүмүүс гэлтгүй залуусын дунд үс унах эмгэг ихээр тохиолдох болсон билээ. Тиймээс үс унахад нөлөөлдөг түгээмэл шалтгаануудыг дурьдаж байна. Үүнд:

– Стресст орох. Байнгын бухимдал сэтгэл ханамжгүй байдлаас болж тархин дахь цусны халуун нэмэгдэн, хуйх хуурайшдаг.

– Бөөрний үйл ажиллагаа доголдох. Энэ нь хуйханд очих цусан хангамж багасах, үс өнгөө алдах, хугарч унахад нөлөөлдөг.

– Цайр витамин дутагдах. Хоол хүнсэнд өндөгний шар, самар, эрдэнэ шиш, ургамлын тос зэрэг хүнс дутагдахад үс унахад нөлөөлнө.

– Шампунь, ангижруулагчыг буруу сонгох. Дандаа нэг төрлийн шампунь, ангижруулагчыг хэрэглэх нь үс унахад нөлөөлдөг гэж үзэх нь бий. Яг энэ талаар тодорхой баримт олдоогүй ч шампуний найрлагыг ойр ойрхон сольж байх нь үсэнд амин дэм, тэжээл өгдөг нь тогтоогдсон аж.

– Халуун сэнс, бигуди байнга хэрэглэх. Тогтмол халуун сэнс, бигуди хэрэглэх нь үс унах бас нэгэ шалтгаан болдог.

– Нас ахих. Энэ хэрээр таван цул эрхтний үйл ажиллагаа буурч бодисын солилцоо асуудал үүсгэдэг байна. Иймд нас ахимаг эмэгтэйчүүд хоол хүнсэндээ анхаарахын сацуу чанартай шампунь, тэжээлийн тос сонгох нь зөв.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …