1. Арьсан дээр
Шингэн крем нь өтгөн бүтэцтэй байдаг учраас давхарлан түрхэж болдоггүй бол, BB кремийг өөтэй хэсэгтээ хэд ч давхарлаж болно. ВВ крем өө дарагч багатай учраас өдөр тутмын хөнгөн будалт хийхэд тохиромжтой.
2. Арьс арчилгаа
Шингэн кремд арьс арчилгаанд тустай давуу талууд бий боловч ВВ крем нь энэ талаараа маш илүү. Мөн зарим төрлийн BB крем нь тослогжилтийг багасгах, батга нэмж гаргахгүй байх найрлагыг агуулсан байдаг. BB нь илүү хөнгөн бүтэцтэй учраас шингэн кремтэй харьцуулвал өөг дарах талаараа арай сул боловч, шингэн крем шиг бүтэн давхарга үүсгэдэггүй шингэдэг учраас натуралаараа байгаа мэт харагдуулдаг давуу талтай.
3. ВВ крем өнгөний сонголт багатай
Хэтэрхий цайвар, хэтэрхий бараан өнгийн арьстай бол ВВ крем тохирохгүй байж мэднэ. Ази брэндүүдийн BB кремүүд ихэвчлэн цайвар өнгөтэй байдаг ба түрхмэгц арьсны өөрийн өнгөтэй дөхөж шингэдэг онцлогтой. Гэхдээ европ BB кремүүд дунд бараан өнгөний сонголт байдаг.
4.Нарны хамгаалалт
ВВ кремийн нарны хамгаалалт шингэн кремнийхийг бодвол сайн байдаг. Зуны нарлаг өдрүүдэд ВВ крем илүү тохиромжтой.
6. Ийлдэс
Шингэн кремийнхээ өмнө ийлдэс хэрэглэх хэрэгтэй байдаг бол ВВ крэм нь ийлдсийг өөртөө нэгтгэсэн байх нь бий.
7. Чийгшил
Шингэн крем чийгшүүлэгчтэй байдаг ч будгаа арилгасны дараа хуурайшуулаад байдаг. Харин ВВ крем бол чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг ч орлож чадахуйц найрлагатай.