Нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлнэ

2dfbbc9e3db8cb27big“Эрдэнэс Тавантолгой” компани Өмнөд Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан талууд ойрын хугацаанд уулзалт хийхээр товлосон байна. Түүнчлэн талууд өнгөрсөн сарын 24-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээлсэн.

Тус компанийн хувьд өнгөрсөн онд гурван цооногт өрөмдлөг хийсний үр дүнд метан хий илрүүлсэн юм. Тиймээс цаашид хамтын ажиллагааны хүрээнд нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологийг нэвтрүүлэхээр болжээ. “Korea gas corporation” болон “Элгэн” компанийн хувьд 2010 оноос хойш хамтран ажиллаж буй аж.

Үүнээс гадна “Элгэн” компани нь “Хүннү Ресурс”, “Энержи Ресурс” зэрэг уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байсны зэрэгцээ Монголд анх удаа нүүрсний давхарга дахь метан хийг шинжлэх лаборатори байгуулж байжээ. Харин байгалийн хийн импортоороо дэлхийд тэргүүлдэг “Korea Gas corporation”-ий хувьд 2012 оны санхүүгийн жилдээ 31.9 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан байна.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …