Энэ мэдээг уншаад манай Монголчууд нэгийг тунгаах буй за. Монгол оронд сүүлийн үед хүч түрэн, мөнгөөр зодон түрэмгийлэн орж ирж байгаа христийн сүм, солонгос пасторууд шашны шугмаар монголын төрийг үймүүлэх, тогтворгүй байдал үүсгэх, иргэдийг хооронд нь талцуулах, хагаралдуулах үйл ажиллагаа хийж байдаг гэж би байнга ярьдаг. Үүний нэг нотолгоо нь хойд солонгос дахь өмнөд солонгосын тагнуулч пасторыг барьсан явдал юм. Хэдэн зуун жилээр эцэг өвгөд мань шүтэж ирсэн шашныг үгүй хийж, гудамжинд байгаа гэр оронгүй хүмүүс, хүүхдүүд, ядуу зүдүү иргэдийг мань мөнгө, идэж уух юмс, хувцас хунараар хуурч христийн шашиндаа итгүүлж тэднийг буддын шашинтай бусад иргэдийг эсрэг босох, үг хэлэх зэвсэгээ болгох гэж бэлтгэж байдаг билээ. Тэднийг гадаадад сургуульд явуулан тэтгэж, буцаж ирээд пастор болгон хүмүүсийн тархийг угаалгадаг боловсролтой боловсон хүчин болгодог. Өнөөдөр 10 настай гудамжинд байгаа жаал хүү 10 жилийн дараа нас бие гүйцэж эзэндээ зүтгэхэд бэлэн болдог. Гудамжинд байсан хүүхэд сургуульд сургаж хүн болгосон шашнаа амь биеээрээ ч хамгаалан зүтгэхэд бэлэн байх нь ч арга үгүй биз. Үүнд хүүхэд бууруугүй л дээ. Харин төрийн бодлого буруу байгаад байна. Улс төрийн хувьд Монгол Улс тогтворгүй, эдийн засаг хүнд байдалд байх нь хөрш орнуудад маш хэрэгтэй байдаг. Эдийн засгийн туслалцаа үзүүлж, зээл өгч эрхэндээ оруулж авдаг нь нууц биш болоод байхад манай эрх баригчид яагаад үй олноор нь христийн цуглаануудад газар олгож үйл ажиллагааг нь дэмжээд байдаг юм гэсэн хардлага яахын аргагүй төрдөг. Хотын хамгийн сайн байрлалтай байшингууд бүгд христийнх. Хаанаас тэр их мөнгө орж ирээд байна вэ? Мөнгө угааж байх ч талтай. Шалгаж байгаа хүн байна уу Монголд? Эсвэл бидэнд ер хамаагүй юм уу. Зүгээр хараад суух уу?
www.facebook.com/purevsuren.amangyeld