ОХУ-ын Либерал ардчилсан намын лидер В.Жириновский тамхичинд лавлах хуудас өгч, уг хуудсаар тамхи худалдаж байх санал тавьсан байна. Тэрбээр залуучуудыг тамхи татахыг багасгах талаар хууль тогтоогчдын хийсэн хэлэлцүүлгийн үед дээрх саналыг хэлжээ. Уг хуудас нь тамхинаас хамааралтай болсон өвчтөнд тамхи худалдах байдлаар тамхины худалдааг бууруулахад чиглэгдэх гэнэ. Түүний саналаар албан байгууллагууд шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс тамхи татдаг эсэхийг асууж байх бөгөөд хэрвээ тамхичин бол ажилд авахаа хойшлуулах хэрэгтэй аж. В.Жириновский ОХУ-д тамхидалттай тэмцэх тэмцэл дөнгөж эхэлж байгааг сануулсан бөгөөд тамхи татахыг харуулсан кино телевизээр гаргахгүй байх хэрэгтэй гэжээ. Харин тамхины хор хөнөөлийг хөндсөн эрүүл мэндийн нэвтрүүлгүүд гаргах нь чухал гэдгийг хэлсэн байна.
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …