ЮНИСЕФ-ийн оны шилдэг гэрэл зураг

длШведийн гэрэл зурагчин Никлас Хаммарстромын Сирийн дайны бүс нутгаас авсан сэтгэл эмзэглүүлэм гэрэл зураг ЮНИСЕФ-ийн оны онцлох зураг боллоо. Гэрийнхээ гадаа ах дүү нартайгаа тоглож байгаад гар хийцийн бөмбөгний хэлтэрхийд өртөж, шархдан эмнэлэгт хүргэгдээд байх үед энэ охины зургийг авчээ. Охин хэдий хүндээр шархдаагүй ч энэ зургаар Сирид болж буй дайны хөлд гэм зэмгүй хүүхэд багачууд хэрхэн аюул заналтай алхам тутамдаа таарч, хохирч буйг харуулж чадсан юм.
Гэрэл зурагчин Никлам Хаммарстром Сирийн нэгэн эмнэлэгт 24 цаг ажиллаж, гэрэл зургийн сурвалжлага бэлтгэж байхдаа эл зургийг дурандаа буулгажээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сирийн босогчдод барьцаалагдаж, зургаан долоо хоног хоригдоод, энэ оны эхээр суллагдсан ажээ.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …