УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт , дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийнхэн өчигдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ, ХСҮТийн эзэмшил газрын үйл ажиллагаатай танилцсан.
Энэ үеэр ихэнх эмнэлгүүдийн газраас ажилчдын орон сууц барих нэрээр авч ашигласан нь тодорхой харагдсан байна. Тиймээс үүнд хариуцлага тооцохын тулд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг АТГ-т хандахаар болжээ.
Учир нь, эмнэлгүүдийн газрыг хасч, танаж байх үеийн удирдлагуудтай шууд холбоотой бөгөөд тэднийг авлига авсан гэж үзэж байгаа юм байна.