Ингэж асууж эргэлзэж байгаа хүн олон байна. Бид хүчтэй болно. Дунд сургуульд хүүхдүүдээ уншуулдаг болгоё. Нүүрс зарсан мөнгөнөөс нь төсөвлүүлье. Монгол хэл уран зохиолын багшийн илүүдэлтэй байна. Хөдөлмөрийн насны. Тэр залуустаа нэг нэг үүргэвч үүрүүлээд Буриад, Халимаг, Өвөр монголд монгол хэлбичиг заалгахаар явуулъя. Яахаараа манайд Күнзийн соёлын төв, Солонгосын Соёлын төв, Японы соёлын төв байдаг хирнээ өөрсдөө гадаадад монгол хэл соёлын төвбайгуулж болохгүй гэж. Элгэн саднаа соёлын ялгаагүй болгочихъё. Хөнгөлөлттэй визээр аваад ирье. Ажиллуулъя. Улсаа хөгжүүлье. Хүн амаа олон болгоё. Монгол хэлний рейтэнгийг дээшлүүлье. Хийх ажил бол мундахгүй их байна өө.
Санал болгох мэдээ
Орон сууцанд гал гарч 48 настай эрэгтэй амиа алджээ
Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан …