С.Дэмбэрэл эрүүл мэндийн салбарынхантай уулзана

2Өнгөрсөн долоо хоногт валютын ханшийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн  өнөөгийн байдлын талаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес  эрхлэгчдийн хэлэлцүүлэг болсон билээ. Энэ үеэр томоохон аж ахуйн захирал, менежерүүд валютын ханшийн огцом өсөлтөөс болоод нэлээд их хэмжээний алдагдал хүлээх болсноо өгүүлж байв. Тус танхимыг олон жил тэргүүлж буй УИХ-ын  гишүүн С.Дэмбэрэл  “Миний  ойлгож байгаагаар бодлогын алдаанаас болж валютын ханш өсөөд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд үнэ тогтворжуулах хөтөлбөр гээчийг хэрэгжүүлж эхэлсэн.

Цаад утга нь үнийг тогтвортой байлгаснаар инф­ляци өсөхгүй, ард түмний худалдан авах чадвар сайжирна гэж үзсэн” гэж байв. Тэрбээр бизнесийн салбарынхантай тусгай хуваарийн дагуу уулзалтуудыг зохион байгуулж байхаар болжээ. 2014 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаануудынхаа талаар мэдээлэл хийж,  цаашид бодлогын өмгөөллийн чиглэлээр төр засаг, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах талаар санал бодлоо солилцох аж. Энэ сарын 12-нд Эм, эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзах юм  байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …