Гаалийн дарга О.Ганбат байцаагч нарынхаа булхайг хаацайлцсаар байна

Сэлэнгийн гаалийн байцаагчид зөгийн балтай машинд “Хоосон” гэсэн тэмдэглэгээ хийжээ. Саяхан л Сэлэнгийн гаалийн удирдлагууд АТГ-т шалгагдан авил­гын хэргээр арга хэмжээ аваг­даад удаагүй байтал араас нь мөн л Сэлэнгийн гаалийн хэдэн байцаагч АТГ-т шалгагдах дээрээ тулаад байна. Учир нь Гаалийн ерөнхий газ­рын дарга нар “Манай байцаагч нар хилээр нэвтрүүлэх гэж байсан их хэмжээний зөгийн балыг илрүүлсэн” хэмээн мэдэгдээд байгаа.

4

Гэвч үнэн хэрэгтээ тэд илрүүлэх бус өөрсдөө хамтран оролцож, тамга тэмдгээ аль хэдийн дарсан гэдэг нь өдгөө баримтаар нотлогдоод байгаа юм.Үйл явдлыг сий­рүүлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор энэ оны хоёрдугаар сарын 15-ны оройн 18:09-18:12 цагийн хооронд 12-09 СБА, 15-58 СБА, 58-08 СБА, 5225 СЭА дугаартай ачааны дөрвөн машин ОХУ-аас ачаатай орж ирсэн байдаг. Гэхдээ эдгээр ма­ши­нуудыг Гаалийн бай­цаагч В.Батжаргал “Ачаагүй хоосон” хэмээн гаалийн бүртгэлийн программдаа бүртгэсэн байна.

3

Улмаар пүүний байцаагч Б.Наранжаргал ачаатай машин пүүлэх ёстой ч пүүлээгүй, ту­хайн өдрийн хяналт шал­галтын байцаагч О.Жаргалан, Т.Саран­жаргал, П.Буянтогтох нар нь тэдгээр машиныг гаа­лийн бүртгэлийн программдаа мөн л “Хоо­сон” гэж хаалт хийн, бай­цаагчийн хувийн тамгаа дарж, тухайн өд­­рийн ээлжийн ахлах бай­цаагч Ч.Өнөрбаяр ч хувийн тамга, тэмдгээрээ баталгаажуулан, гаргах зөвшөөрөл өгч хаалт хийснээр Гаалийн талаас шалгах бүх үйл явцыг дуусгасан байдаг. Энэ нь хилээр нэвтэрч тээврийн хэрэгсэл шалгах нарийн хуудсан дээр тэм­дэглэгдэн үлдсэн байгаа юм.

Тодруулбал тухайн өдөр ачаатай орж ирсэн дөрвөн машины нарийн хуудсан дээр хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч, гаалийн ахлах байцаагчийн гээд дөрвөн тамга нь бүгд дарагдсан байна.

Мөн гаа­лийн бүртгэлийн CAIS программд эдгээр ачааны машиныг “Ачаагүй хоосон” гэж гаалийн татваргүйгээр хаалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх баримтуудаас харвал дөрвөн машиныг гаалийн татваргүй гаргах гэж байгаад баригдсан нь 100 хувийн нотлох баримттай гэсэн үг. Энэ хэрэгт Сэлэнгийн гаалийн зургаан байцаагч холбогдон Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч П.Баярбат болон прокурор Ариунзаяа нар дээр шалгагдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл гаалийн байцаагчид тамгаа дарсан дөрвөн ма­ши­ны дөрвөн ширхэг нарийн хуудас болон гаалийн бүрт­гэлийн программдаа “Ачаагүй хоосон” хэмээн бүрт­­гэж хаасан бичлэг хоё­рыг харахад ГЕГ-ынхан бай­тугай гадны хэн ч харсан ойлгомжтой байгаа юм. Гэтэл Гаалийн ерөнхий газ­рын дарга О.Ганбат болон хэлт­сийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар дээрх хууль бус үйл­дэл гаргасан гаалийн бай­цаагчдыг хамгаалан “Энэ бол ор үндэсгүй гүт­гэлэг, манай байцаагч нар огт буруугүй. Бид энэ хэр­гийг маш сайн шалгасан. Харин манай байцаагч нар илрүүлсэн” хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн, хэв­­лэлийн хурал хийсэн.

Үндсэндээ байцаагчдын хий­сэн үйлдэл баримтаар батлагдчихсан байхад дарга нар нь ийн өмгөөлж, авилгыг устгаж, гаальд шинэчлэл хийж байна хэмээн ярьсаар байгаа. Гэтэл зургаан байцаагч нь хуулийн байгууллагынханд “Тамга тэмдгээ дарсан нь үнэн, CAIS программдаа хаалтаа хийчихсэн гаалийн хяналтын бүсээс гаргах зөв­шөөрөл өгсөн нь бидний буруу” гэж мэдүүлэг тайлбараа өгчихсөн байдаг. Энэ нь тус газарт авилгын хэрэг аалзны тор мэт сүлжээ үүсгэснийг гэрчилж буйг бэлхнээ харуулж байна гэх үндэслэлтэй.

Дашрамд дуулгахад энэ хэрэгт холбогдсон дөрвөн машин хил давж орж ирсэн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл Алта­булаг хилийн боомтын ха­шаанд байгаа бөгөөд ачигдан ирсэн 5 тн зөгийн балыг Сэлэнгийн Хилийн мэргэж­лийн хяналтын ал­банд саа­туулаад байгаа юм.

Үргэлжлэл бий…

Ж.Нарангэрэл
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …