Ц.Оюунгэрэл сайдын хэрүүлч дүү

 imagesСүүлийн үед “Батаар” яамны сайд Ц.Оюунгэрэл хэрүүлч дүүгээсээ болж сэтгэл санаа нь тавгүйхэн яваа бололтой. Хэдхэн хоногийн өмнө МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билигсайхан, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат хоёр твиттерээр хэрэлдэж, хоёр биенийхээ уусан, идсэнийг баахан дуудалцсан билээ. Тухайн үед С.Билигсайханыг “Охинтойгоо хамтарч 50 мянган ам. доллар идсэн, 425 кг ачаа үнэгүй зөөсөн” хэмээн зад матсан хүн нь Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат байсан.

Тэрбээр хор шарандаа твиттерийн баатар болсон  биш, хариуцлагатай алба ха­шиж яваа  эгчийнхээ чихийг багагүй ха­луу­цуулаад авсан. Тэгвэл хөнжилдөө хөлөө жийлцсэн хоёр “компанийн нууц задруулсан” хэргээр ажлаасаа халагджээ.

 С.Билигсайханы хувьд төрийн ордонд болсон  нэгэн хурлын үеэр Зам тээврийн яамны  томоохон  албан  тушаалтанг  “Замын тендерт хоёр сая ам. долларын хахууль авч байна” хэмээн цөстэйхөн дуугарч байсан удаатай.

Ер нь Ц.Оюунгэрэл сайдын дүү буруу хүнтэйгээ твиттерээр үзэлцсэн бололтой. Шагналд нь сайд эгчийнхээ сэтгэлийг зовоосноос өөр гавьяагүй хоцров.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …