“Mongolian mining corporation” 437.3 сая ам.долларын орлоготой ажилласан байна

images“Mongolian mining corporation” 2013 онд 437.3 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2012 оны мөн үед 474.5 сая ам.долларын орлого олж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүн болжээ. Түүнчлэн “Mongolian mining corporation”-ийн санхүүгийн урьдчилсан тайланд дурдсанаар тус компанийн алдагдал 58.1 сая ам.доллар болсон байна. Ингэснээр 2012 онд 0.07 цент байсан тус компанийн нэгж хувьцаанд ногдох алдагдлын хэмжээ 1.57 цент болж нэмэгджээ. Үүнээс гадна 2014 онд төлбөл зохих төлбөрийн хэмжээ 291.3 сая ам.доллар болсон байна.

Түүнчлэн даваа гарагт болсон “Mongolian mining corporation”-ийн ТУЗ-ийн хурлаар 2013 оны санхүүгийн тайлангаа хэлэлцжээ. Тус компанийн зүгээс өнгөрсөн онд алдагдал нэмэгдсэн шалтгаанаа хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарласан байна. Тухайлбал зарим бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэж дуусгахын тулд зардлаа нэмэгдүүлсэн болон зах зээлийн өөрчлөлтөөс хамаарч “Mongolian mining corporation”-иас гаргасан үнэт цаасны хүү өссөн зэргийг нэрлэжээ.

Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсны улмаас 85.5 сая ам.доллар алдсаныг онцолсон байна. Хэдийгээр өнгөрсөн онд “Mongolian mining corporation”-ийн нүүрсний олборлолт, баяжуулсан нүүрс болон экспортын хэмжээ өссөн ч нийт орлого буурсан дүнтэй гарсныг БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнийн уналттай холбон тайлбарлаж болохоор байгаа юм.

Д.Бинди

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …