Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад нь дэмжинэ

indexМонгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хүрээнд Торонтогийн хөрөнгийн бирж, Уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон. Уг чуулганы үеэр Торонто хотын хөрөнгийн биржийн тэргүүн дэд ерөнхийлөгч Унгад Чадда, Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ үеэр Монгол улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байгаа талаар танилцуулсан байна.

Хоёр тал санамж бичиг байгуулснаар Азийн мөнгөн урсгалыг Монголоор дамжуулах зорилготой Эрдэс баялгийн бирж байгуулах ажилд Торонтогийн хөрөнгийн бирж техникийн туслалцаа үзүүлэхээс гадна хүний нөөцийг бэлтгэх чиглэлд хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.

Нөгөө талаас Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад нь дэмжлэг үзүүлнэ гэж биржийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Унгад Чадда онцолсон юм. Одоогийн байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 15 компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Дашрамд дуулгахад тус биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд өнгөрсөн онд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон бол 73 компани хөрөнгийн зах зээлд анхдагч хувьцаагаа гаргажээ.

Д.Бинди

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …