Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад мэс засал хийлгэнэ

a576587b74fdf8a7bigМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэлтэй холбоотойгоор биеийн байдлын талаар албан ёсны хариултыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч , Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонгоос авлаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа талаар сонслоо. Биеийн байдал нь ямар байгаа вэ. Ямар эмчигээ хийлгэх гэж байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээ  хийлгэхэд нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан. Нуруу нугасны  мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог. Ерөнхийлөгчийн онош бол  гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг. Заавал мэс заслын аргаар эмчлэгддэг өвчин учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмчилгээг  Япон улсад хийлгэхээр төлөвлөж байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …