Геологи хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна

ророророСүүлийн гурван жилийн хугацаанд монгол улс геологи хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосонтой холбогдуулан 5000 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна.

Өнөөдрийн байдлаар 1600 орчим хайгуулийн зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд тусгай зөвшөөрлүүдийн тоо буурсантай зэрэгцэн геологи хайгуул, өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч зогсонги байдалд орж, гадны хөрөнгө оруулалт үндсэндээ тасарсан аж.

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт газар нутгийн 16 хувийг хайгуулийн тусгай зөвшөөрөл олгогдсон газрууд эзэлдэг байна. Засгийн газраас цаашид тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа учраас энэ хэмжээ буурч, 1600 гаруй тусгай зөвшөөрлийн тоо цаашдаа ч эрчитэй буурах хандлагатай байгааг салбарынхан хэлж байгаа юм.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …