С.Эрдэнэбилэг гэгч 40 настай Монгол залуу гуравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч ням гаригт АНУ-ын Иллинойс мужид цагдаад буудуулж нас барсан тухай “The Chicago Sun-Times” сонины цахим хуудсанд мэдээлжээ.
Цагдаа болон шүүх байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Самбуунямын Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа цагдаад бүртгэгдэж байсан, өнгөрсөн гурван сарын хугацаанд Иллинойс мужийн Бафало Грув, Слипи Холлоу сууринд хулгай, хууль зөрчсөн хэргээр баривчлагдаж байсан гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд С.Эрдэнэбилэг Бафало Грув дэх гэртээ найз бүсгүйгээ 20-30 удаа цохиж, танхайрсан хэргээр саатуулагдсан байна.
Цагдаа нарын мэдээлснээр С.Эрдэнэбилэг нь Слипи Холлоу сууринд танхайрч, цагдаа нарыг хутгалах гэж оролдсоны улмаас тус хотын хоёр цагдаа түүнийг буудсан гэнэ. С.Эрдэнэбилэг гуравдугаар сарын 9-нд орон нутгийн цагаар 12:38 цагт нас барсан тухай хотын эмнэлгээс мэдэгдсэн байна… цааш нь