Компаниудын топ гүйцэтгэх захирлууд ихэнхдээ захирлын зан төлөвийн онцлогт тохирсон байдаг.
Захирал буюу боссуудын хувийн зан чанарын дөрвөн төрлийг нийтлэг зан чанарын үнэлгээн дээр үндэслэн тодорхойлсон байдаг. Бусад нь аналитик, найрсаг болон уран яруу гэх мэт зан чанартай байдаг. Захирлуудын зан чанарт мөрөөдөгч, зорилгод чиглэсэн, байгууллагад эрхэм хүндтэй албан тушаалд хүрэх хүсэл эрмэлзлэлтэй гэх мэт байдаг. хэрэв та зан чанарын энэ хэсэгт тохирч байгаа бол оюун санааны болон манлайллын давуу тал дээрээ анхаарах хэрэгтэй.
Эрх мэдэл ба нэр хүндийг эрхэмлэдэг
Энэ төрлийн захирлууд эрх мэдэл ба нэр хүндийг эрхэмлэдэг. Тэд багийн ажлыг удирдах эсвэл менежментийн ажил үүргийг эрхэмлэдэг. Тэд бол зорилгоор өдөөгдөж, амжилтанд хүрэх эрмэлзлэлтэй байдаг. Бизнесийн хувьд бусад компаний удирдагчдын хувьд өрсөлдөх чадвартай бөгөөд компаниа өөр компаний эсрэг удирддаг. Захирлууд шийдэмгий учраас ачаалал ихтэй байдаг.
Санаа бодолд чиглэсэн
Энэ төрлийн захирлууд сэтгэл хөдлөлд чиглэгдэхээс гадна санаа бодолд чиглэгдсэн байдаг. Үнэндээ бол захирлууд заримдаа сэтгэл хөдлөлгүй байдаг. Энэ шинж чанар нь зөвлөлдөх, өгөгдөлд чиглэсэн шийдвэрүүдийг гаргахад тустай байдаг. Гэхдээ энэ төрлийн менежер сайн дураараа шийдвэр гаргах чадварыг хязгаарладаг. Түүнчлэн захирлууд ихэнхдээ зохион байгуулалт сайтай байдаг. Тэд ихэвчлэн ажил үүргээ гүйцэтгэхийн тулд дэлгэрэнгүй хуваарь болон хийх ажлын жагсаалт гаргадаг. Сэтгэл хөдлөлийн хандлага дутмаг учраас захирлууд заримдаа ажилчиддаа дээрэнгүй байх тал бий.
“Том зураг”-т анхаарал хандуулдаг
Захирлууд нягт нямбай байдгаас гадна “том зураг”-т анхаарал хандуулдаг. Энэ нь компани болон багууд эрхэм зорилго, зорилтыг бий болгоход тустай байдаг. Нягт нямбай байдал дутмаг байх нь стратегиудыг хэрэгжүүлэхэд хэцүү болгодог. Түүнчлэн “том зураг”-т анхаардаг хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхдөө тааруу. Захирлууд ажилчдын гаргасан алдаанд хялбархан унтууцаж, хэт аналитик ажилчдаасаа болж уурлах нь ч бий.
Захирангуй
Захирлуудын зан чанаруудаас сөрөг шинжүүдийн нэг нь захирангуй. Энэ төрлийн захирал ажил хийж дуусгах эцсийн цаг хугацаа тулсан үед тэвчээргүй болж, их шаардлага тавьдаг. Сэтгэлийн хөдөлгөөнгүй байдлыг хослуулсан зан чанартай захирал мэдрэмтгий ажилчдаа залхааж мэдэх юм.
Эх сурвалж: http://biznetwork.mn/