7000 орчим иргэд БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг

УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь /2014.03.14/ өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 орчим манай улсын иргэн хууль бусаар ажиллаж байна гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Солонгос улс бол бүс нутаг дахь Монгол Улсын ойрын түнш орны нэг. Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахаар энд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд виз өгөхийн тулд 7-14 сая төгрөгний барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж, БНСУ-ын төр засгийн удирдлагуудтай хэлэлцсэн гэлээ. Мөн БНСУ дахь Монголчууд гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Тиймээс БНСУ-д сууж байгаа монгол иргэд хууль дүрмийг сайтар сахин биелүүлж амьдрах хэрэгтэйг санууллаа.8e094ca9ecb4ba26original

Ингээд хөдөлмөрч, бүтээлч монголчууд эх орондоо ирж, үйлдвэр байгуулж, экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор эх орондоо ирж бүтээн байгуулалт хийхийг уриалав. Эх орондоо бүтээн байгуулалт хийх, үйлдвэр байгуулах иргэдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хууль тогтоох дээд байгууллагаас шийдвэрлэх зорилготой байгаагаа хэллээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд хандан, шинэчлэлийн засгийн газар хүн амын хөгжлийн стратеги бодлогыг голлон анхаарч байна. Өмнө нь хүн амыг 4 бүлэгт хуваадаг байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэмж, 5 бүлэг болгосон. Хүний хөгжил, хамгааллын чиглэлээр олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Жендерийн асуудал, хүн амын хөгжлийн стратегийн асуудлыг боловсруулж, батлуулах шатандаа  байгаа.  Мөн БНСУ-д ажиллаж байгаа иргэд тэтгэвэрийн даатгалын шимтгэл  төлөх боломжийг бүрдүүлсэн. Гадаад орнуудад  150 мянга орчим монголчууд амьдарч байна. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон тэднээс гарсан хүүхдийн иргэншил, харьяаллын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон нь эрх зүйн орчныг боловсронгуй  шаардлага юм. Энэ чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв  бодлого боловсруулж эхэлсэн бөгөөд Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Солонгост ажиллаж байгаа монголчууд зөвхөн байр авах мөнгөтэй болоод нутаг буцах бус, харин мөнгөөр хэмжишгүй үнэт капитал, “know-how” ололтуудыг эх орондоо нэвтрүүлэх, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх хэрэгтэйг уриаллаа.

866911c78c4d81e3original

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав уулзалтанд хүрэлцэн ирсэн, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа иргэдэд талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын даргын БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд Пусан хот руу шууд нислэгтэй болох асуудлыг хэлэлцэж байна. Мөн солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн гэр бүлийнхэнд тулгарч байгаа визний болон бусад асуудлыг шийдэж өгөх санал дэвшүүлсэн нь чухал болохыг уламжлав. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд, солонгост хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эх орондоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэйг хэлэв. Энэхүү уулзалтын үеэр, Пусан хотод ажиллаж, суралцаж байгаа Монголчууд сонирхсон асуултаа асуусан юм. Иргэдийн хувьд, визний асуудал, Пусан хотод нээхээр төлөвлөж буй Консулын газрын талаар олон асуулт тавьж байлаа.

82dbef90ee5a8b3coriginal

Мөн уулзалтын үеэр 5 жил БНСУ-д хууль бусаар ажиллаж байсан ч эх орондоо эргэн ирж мебель тавилгын үйлдвэр байгуулан амжилттай бизнес эрхэлж байгаа Н.Баттулга өөрийн туршлагынхаа талаар ярилаа. Тэрээр Солонгост 1999-2004 оны хооронд мебелийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагандаа тулгуурлан Монголдоо үйлдвэр байгуулснаар одоо 13 хүний ажлын байрыг бий болгож, хийж бүтээж чадвал эх орондоо сайхан амьдрах бүрэн боломжтойг хэлсэн юм.

44e6f9cf06661f87original

УИХ-ын даргын Пусан дахь Монголчуудтай хийсэн уулзалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү,УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцсан байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …