Хууль бус эд зүйлс хилээр нэвтрүүлэхийг оролджээ

imagesХилийн 0108 дугаар ангийн төмөр замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөх хот гарах чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэргээр зорчиж явсан иргэн улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг гаргахыг оролджээ. Тодруулбал, 16 боодол буюу 46 кг бог малын өлөн гэдсийг үйлчлэгч Д.Урангуа, Г.Ариунтуул, мөн галт тэрэгний зургадугаар вагоны долдугаар купенд 705 гр бугын цусан эврийг БНХАУ-ын иргэн Wang Jikui, Yan Zhiliang, Wang Jun, Vi Song нар нь тус тус улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Уг үйлдлийг тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэсэн ахмад Ч.Түмэн-Од, ахмад Д.Давхарбаяр, байлдагч М.Оргил, байлдагч Б.Бат-Оргил, байлдагч П.Түвшинбаяр нар  илрүүлэн саатуулсан байна. Дээрх иргэд нь улсийн хилээр нэвтүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг санаатайгаар галт тэрэгний эд ангид нуусан нь тогтоогдсон тул эд зүйлийг хураан авч, зөрчил гаргасан иргэдийг Хилийн тагнуулын газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …