“Herbalife” ком­панийг шалгаж эхэлжээ

 АНУ-ын Холбооны ху­далдааны комисс  хүнсний нэ­мэлт  бүтээгдэхүүн үйлд­вэр­лэдэг “Herbalife” ком­панийг шалгаж эхэлжээ. Шалгалт эхэлсний дараа компанийн хувьцааны үнэ 12 хувиар буурчээ.

“Herbalife” компанийг шалгаж байгаа мэдээлэл 2013 оны хоёрдугаар сараас АНУ-ын хэвлэлээр гарсан. Холбооны худалдааны ко­мисст тухайн компанийн бизнес пирамид сүлжээг са­наг­дуулсан талаар олон хүн гомдол мэдүүлсэн аж.

Харин “Herbalife”-ийн удирдлагууд тэр үед “ал­бан ёсоор  шалгах хүсэлт ирээгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэвч Холбооны худал­дааны ко­мисс албан ёсны хүсэлтээ илгээсэн та­лаар уржигдар мэдэгдлээ.

Гэхдээ ямар үндэс­лэлээр компанийг шалгах болс­ноо хэлээгүй ч хууль бус худалдааны схем ашигласан гэж шалгаж байгаа тухай хэвлэлүүдэд мэдээлжээ.

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …