“Чалько”-д төлөх өрөө 3 сарын дотор бүрэн барагдуулна

3nj9ilvplmhfoj05vkuf8uqdv3“Эрдэнэс таван толгой” компанийн энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалько” компанийн өрөнд шилжүүлснээ мэдээллээ.

“Чалько” компанид өнөөдрийн байдлаар монголын талын 394, хятадын 52 автомашин тээвэр хийж байгаа аж. Тус компанийн зүгээс мэдээллэж буйгаар “Чалько” компанид төлөх 140 гаруй сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар гэхэд бүрэн барагдуулж дуусах төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Эрдэнэс- Тавантолгой” компани өнгөрсөн жил 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө гаргаад буй.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …