Нөхрөө нууц амрагтай болоход эхнэрүүд яадаг вэ…

Энэхүb29b5685f34d3405bigү судалгаа нь таны нөхөр араар тань тавьж байсан уу, нөхөр тань таныг хуурч байсан бол та нууц амрагтай хэрхэн тэмцэж байв, гэсэн хоёрхон асуулттай аж.

Сонирхолтой нь таны нөхөр араар тань тавьж байсан уу гэсэн асуултанд 59 хувь нь нөхрөө үнэнч гэдэгт итгэдэг хэмээн хариулсан байна. Гэхдээ “Нөхөр маань намайг хуурдаггүй юм шиг санагддаг. Үүнд итгэхийг хүсдэг” хэмээн хариулсан байна.

Харин үлдсэн 41 хувийнх нь хувийн амьдрал өөрийн гэсэн асуудалтай тулгарсан бөгөөд эр нөхрийн үнэнч бус байдалд эхнэрүүд янз бүрээр хариу барьсан байх юм. Тухайлбал бүх эхнэрүүд нөхрийнхөө нууц амрагийг “алчихмаар” санагддаг хэдий ч зөвхөн гуравхан хувь нь нөхрийнхөө нууц амрагтай зодолдсон гэсэн тоо гарчээ.

Мөн 10 хувь нь “партизан” маягаар энэхүү хууран мэхлэлттэй тэмцсэн тухайгаа ярьсан байна. “Партизан” аргатай эмэгтэйчүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан, нөхрөө аль болох халамжилж, нууц амрагаас нь илүү их хайрлаж энхрийлэх замаар сэтгэлийг нь эргүүлэн татахыг хичээсэн аж. Хэдийгээр ингэж жүжиглэх нь тэдэнд үнэхээр хэцүү, уур хилэн, гомдол, үзэн ядалт нь цээжинд нь багтаж ядан байсан ч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө шүд зуун тэсч чадсан гэсэн байна.

Харин 7 хувь нь нууц амрагтай нь чин сэтгэлээсээ илэн далангүй яриа өрнүүлэхээр уулзаж чадсан байна. Харамсалтай нь иймэрхүү уулзалтын тал хувь нь зодооноор дууссан гэжээ. Ихэнхдээ нууц амрагууд эхнэрүүдийн “дуэл”-ээс зугатдаг аж. Арга ч үгүй биз. Өөрсдөө хүний нөхрийг булаасан гэм буруутай юм чинь. Мэдээж уурлаж, хилэгнэсэн эхнэртэй уулзаж нүүрээ самардуулж, үсээ зулгаалгах ямар сайхан байх вэ дээ. Асуулгад оролцогчдоос хуруу дарам цөөн эхнэр нөхөр болоод түүний нууц амрагтийг “дугуй ширээний ярилцлага”-д урисан аж. Тэд дуугүй хүлцэнгүй сууснаас аюултай улаан нүүрээрээ тулах нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн байна. Энэ үед нөхрүүд нууц амрагийнхаа нүдэн дээр эхнэрийгээ уучилбал бүхнийг хуучин байранд нь буцаан оруулж, дахин үнэнч бус байдал хэзээ ч гаргахгүй гэдэг ам тангараг өгөн гэр бүлээ сонгох нь элбэг гэнэ. Харин нууц амраг баяртай.

Асуулгад оролцогчдын зургаан хувь нь энэ бүхэнд нууц амраг “буруугүй”, хамаг учир нөхөрт нь байгаа гэж үзжээ. Ингээд нөхрөөсөө “сэтгэл санааны хохирлоо” нөхөн төлүүлэхийг шаардаж ёстой нэг утаа уугитал нь “шатааж” өшөөгөө аван сэтгэл амарсан байна. Дахиж нууц амраг бодох сөхөөгүй, бэл бэнчингүй болтол нь шүү.

Мөн нөхрийнх нь нууц амраг цаанаа гэр бүлтэй бол нөхөрт нь хэлэх эсвэл бүр өөрөө нөхөртэй нь учир ургуулах замаар өшөө хорслоо тайлдаг хувилбар бас байх юм.

Өөр хот руу шилжиж нөхрөө нууц амрагаас нь холдуулсан тохиолдол ч багагүй гарчээ.

Зарим эмэгтэйчүүд асуудлыг тайван замаар шийдэхийг илүүд үзсэн байна. Тэд нөхрийнхөө хамаг юмыг нь чемодан саванд нь нямбайлан эвхэж хийгээд сахлын хутга, шүдний сойз гэх мэт хувийнх нь эд зүйлийн хамтаар нууц амрагт нь “тушаадаг” байна. Тэд үүнийгээ “Би байгалийн хуулийг дагасан. Эмэгтэй хүн хэзээ ч эрэгтэй хүний араас гүйж болохгүй” хэмээн тайлбарлажээ.

Гэтэл ихэнх эхнэрүүд орь дуу тавин хашгирч харааж зүхээд нөхрөө гэрээсээ хөөсөн гэжээ. Үүний үр дүнд зарим нэг нь эргэн нийлж зарим нь үүрд баяртай болсон байна.

Багагүй хувийг шаналдаг эхнэрүүд эзэлжээ. Нууц амрагтай болсоныг чинь мэдсэн гэх мөртлөө юу ч хийдэггүй бүсгүйчүүд. Зүгээр л хувь заяандаа гомдож хэзээ нэгэн цагт болих байлгүй дээ хэмээн уйлж суудаг эхнэрүүд.

Ямартай ч эхнэрүүд нууц амрагын асуудлыг янз бүрээр туулдаг хэдий ч эцсийн бүлэгт эрчүүд нууц амрагтайгаа гэрлэх тохиолдол маш ховор байдаг аж. Ихэвчлэн салсан хойноо учир ургуулсан бүсгүйтэйгээ гэрлэдэг гэнэ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …