Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зуржээ

DETAIL_PICTURE__48384645Өчигдөрхөн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус “Europe 1” радиод ОХУ-ыг “Их-8”-аас хассан тухай мэдэгдсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Крымийн удирдлагууд тус хойгийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлэл өнөөдөр цацагдаж эхэллээ. Энэ тухай В.Путин думын ээлжит бус хамтарсан хуралдаан дээр “Крым үргэлж Оросын харьяанд байсаар ирсэн, энэ шийдвэр нь түүхэн шударга бус байдлыг залруулсан хэрэг боллоо”  гэсэн байна.

Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн эрхнээс буулгасны дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр Оросыг дэмжигч хүчнийхэн Крымд хяналтаа тогтоосон бөгөөд өнгөрсөн даваа гарагт Украйнаас тусгаар тогтнож буйгаа зарласан юм. Украйны удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн ч Крымчүүд өнгөрсөн ням гарагт “ОХУ-д нэгдэх” бүх нийтийн санал асуулга явуулж 97 хувиар нэгдэх саналыг дэмжсэн хариу гарсан билээ.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …