Жоли охиноо кинондоо тоглуулна

2p6b68b6ipqse7iit8d205o431Жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” киноны шинэ зураг гарсан байна. Тэрхүү зурганд Анжелина Жолиг далавчаа дэлгэн зогсож буйгаар дүрсэлжээ. Киноны шинэхэн трэйлерүүд үзэгчдийн хүртээл болж нууцаасаа бага багаар үзэгчидтэй  хуваалцсаар байгаа бөгөөд энэ удаад Анжелино Жоли далавчаа дэвэн нисэж буй хэсгийг дэлгэжээ.

Сонирхуулахад, уг кинонд Жоли охин Вивьены хамт тоглосон юм. Түүний охин Аврора гүнжийн бага насны дүрд тоглож байгаа гэнэ.  Жоли охиноо кинондоо тоглуулсан тухайгаа “Брэд бид хоёр хүүхдүүд маань камерийн өмнө бидэнтэй хамт байх нь тэдэнд хөгжилтэй байх болов уу гэж бодсон. Гэхдээ  тэд заавал жүжиглэх албагүй” гэжээ. Нөгөө талаас Жолигийн хурц төрх, улаан нүд, эвэрээс нь хүүхдүүд айж байсан учраас охиныг нь тоглуулсан байна. “Maleficent” кино ирэх тавдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.

index

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …