Ор сураггүй алга болоод 13 хонож буй Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоцны эд анги байх боломжтой 24 метр очрим урттай зүйл Австралийн Далайн баруун эргээс 2500 км зайд байгааг илрүүлжээ.
Австралийн далайн Аюулгүйн Албаныхан хиймэл дагуулын зургаас олдсон бөгөөд АНУ-ын цэргийн усан онгоцоос авсан мэдээллээр объектын байрлалаас одоогоор радарын тод дохио ирж байгаа гэнэ. Австралийн цэргийн онгоц объектын байрлалыг тодруулсны дараа газарзүйн байршлын нарийн мэдээллийг усан онгоцууд руу дамжуулан улмаар тухайн эд зүйл байгаа газарт очих юм байна. Австралийн эрлийн онгоц объектын байрлалд манай цагаар 15:00 цагийн орчимд хүрэх ажээ.
Дашрамд дурьдахад, цаг агаарын хувьд өнөөдөр Австралид цаг агаарын байдал хэвийн ч үзэгдэх орчин сайнгүй байгаа нь эрэлд саад болж болзошгүй байна хэмээн албаныхан мэдээлжээ.