Шинэ удирдагчийн шинэ санаа

 logoӨнөөгийн нийгэм дэх за­луучуудын байгуул­лагуу­­даас хамгийн олон ги­­шүүд, дэмжигчтэй мөн хамгийн хүчтэй нь НАМЗХ. Тэгвэл НАМЗХ-ны даргаар томилогдоод удаа­гүй байгаа УИХ-ын ги­шүүн Н.Номтойбаяр нэгэн хуулийн төсөл санаачлан, боловсруулж байгаа аж.

Тодруулбал эр цэргийн албыг 90 хоногт багтааж хаадаг болгох тухай гэнэ. Тэрбээр өөрийн твиттер хуу­даснаа энэ тухайгаа бич­сэн байна. Түүний энэ санаа жиргээчдэд таалагдсан бо­лолтой чамгүй олон удаа дахин жиргэгдэж, “Сайхан санаа, дэмжиж байна. Хэн бүтэн жилээ алдахыг хүсэх вэ дээ” зэрэг урмын үгсээр тэтгэгдсэн байна лээ.

Түүний уг санаанд тус­гаснаар цэргийн албыг ака­демик боловсролтой хос­луу­лан 18-27 насны иргэдийг хам­руулах аж. Түүнчлэн одоо мөрдөгдөж буй хугацаат цэргийн албыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хаах болно. Гэхдээ мэдээж ца­лин, урамшуулалтай байх гэнэ. Ямартай ч НАМЗХ-ны шинэ удирдагч залуучуудад чиглэсэн нэгэн шинэ са­наачилга гаргаж байгаа нь энэ юм байна.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …