СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд сонгогчдын төлөөлөл “авлига” өгчээ

logo“Бид саналаа өгнө” хөдөлгөөний хэсэг залуус жилээс жилд сонгуулийн ирц буурах болсны бурууг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудаас нэхжээ. Ингэх нь ч арга ч үгүй биз. Тэдгээр залуус яриандаа “Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн мэдээлэл тараах бус сонгогчдын ирцийг бүрдүүлж, иргэдийн санал өгөх идэвхийг дэмжих үүрэгтэй төрийн байгууллага. Харамсалтай нь энэ үүргээ СЕХ хангалттай биелүүлж чадахгүй байгаа нь биднийг ингэж эвлэлдэн нэгдэхэд хүргэж байгаа юм.   Иймээс бид  Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд сэрүүлэгтэй цаг бэлэглэхээр болсон”  гэлээ.  Тэд энэхүү сонирхолтой бэлэгнийхээ утга учрыг тайлбарлахдаа: “Цаг тутамд хөхөө нь донгоддог энэхүү цаг Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг хангалттай түвшинд хүргэхийн төлөө СЕХ-ны хамт олныг  ажиллахад ташуур болох учиртай юм” гэв.  Мөн эл цаг дуугарах бүрдээ Ч.Содномцэрэн даргыг ажлаа үр дүнгүй өнгөрүүлэхгүй байхыг сануулахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгааг давхар сануулж ажлаа  эрчимжүүлэхийг  уриалж байх болно гэж “Бид саналаа өгнө” хөдөлгөөний залуус хэлж байна лээ. Асуудлын гол нь  1992 оны УИХ-ын анхны ардчилсан сонгуулиар сонгогчдын ирц 95.6 хувьтай байсан бол 20 жилийн дараа 65.24 хүртлээ уначихаад буйд байгаа ажээ. Тиймээс  “Бид саналаа өгнө” хөдөлгөөний залуус дахин сонгууль болохоос сэргийлж, иргэдийн оролцоог идэвхжүүлэхийн тулд арга ядахдаа Ч.Содномцэрэн даргад дээрх “авлига”-ыг “ажлаа сайн хийгээрэй” гэж   өгсөн байна.

А.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …