УИХ-ын дарга Баян-Өлгий аймагт ажиллана

67700-14418060Улсын Их Хурлын дарга З. Энхболд 2014 оны гуравдугаар сарын 21-24-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Улсын Их Хурлын дарга Баян-Өлгий аймагт ажиллах томилолтоо “Наурыз” баярын хурал болон “Наурыз” баярын нээлтийн ажиллагаанд оролцсоноор эхлэх юм. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал, хүсэлтийг нь сонсоно.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга казак айлаар зочилж, Ногооннуур сумын Асгатын мөнгөний ордтой танилцахын зэрэгцээ орон нутгийн радио, телевизэд ярилцлага өгнө.

Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн А.Бакей болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …