С.Бямбацогт Тони Блейртэй санал солилцов

 логоАнглийн Ерөнхий сайд Тони Блейр өмнө нь ирэхдээ манай Засгийн газарт нэг жилийн хугацаатай зөвлөх баг ажиллуулах болсноо мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэрбээр өнгөрөгч лхагва гарагт Монгол Улсад ирсэн бөгөөд өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзсан байна.

МАН-ын бүлгийн дарга Тони Блейр нар боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг таван чиглэлээр бодлого гаргах талаар санал солилцсон аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нийгэм эдийн засгийн амьдралд улстөр хэт оролцдогоос хөгжил удаан байна.

Сүүлийн нэг жилд гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар доошилж, Засгийн газрын өр 100 орчим хувиар нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар буурч, эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд очих хүндхэн нөхцөл байдал үүсчихээд байгааг эдийн засагчид анхааруулж байгаа” гэв.

Харин ноён Блэйр түүнтэй санал нэг байсан бөгөөд “Зөвшилцлийг энгийн асуудлаас эхлэх нь үр дүнтэй. Тухайлбал, орон сууц, боловсрол гэх мэт. Энэ тал дээр зөв гарцыг олохын тулд уулзалт яриаг үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн юм.

 Мөн тэрбээр уулзалтынхаа төгсгөлд “Улстөрчдийн цагийн хуваариар жирийн иргэдийн амьдрал явдаггүй гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал” гэсэн бөгөөд үүнд хэн хэн нь санал нэгдсэнээр уулзалт өндөрлөсөн байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …