Ховд аймаг: Наурыз баярын хурал өнөөдөр боллоо

877Дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэж, домбор хөгжмөө уянгалуулан, хээ хуар болсон өргөө гэртээ хотол олноороо нар наашилснийг билэгдэн Наурыз баяраа тэмдэглэдэг казах түмний баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат, ЗДТГ-ын дарга, Наурыз баяр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Б.Батмөнх нар баярын хуралд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Энэ үеэр улс орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж олон хүн төрийн дээд одон медаль болон аймаг орон нутгийн хүндэт шагналаар энгэрээ мялаасан юм.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …