Улаан бурхан өвчингүй 4 орны тоонд Монгол улс багтжээ

2cd0e5e5d9f23f32bigДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Австрали, Макао, Монгол, Солонгос  улсууд улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарлажээ. Энэ дөрвөн улс бүсээс дэвшүүлсэн зорилтыг хангасан анхны улс орнууд болсон тухай БНСУ-ын Сөүл хотод болж буй Номхон далайн баруун бүсийн орнуудын Баталгаажуулах хорооны хурлын үеэр онцолсон байна.

Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг, тэдгээрийн ихэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг учраас ДЭМБ-аас гишүүн улс орнуудад энэ өвчнийг бууруулах санамж өгдөг. Дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг вакцинд хамруулан сэргийлэх бүрэн боломжтой вирусийн халдварын улмаас маш олон хүүхэд эндсээр байгаа аж.

“Хүн амын эрх тэгш байдлыг хангах, улаанбурхан өвчнөөс шалтгаалсан өвчлөл, эндэгдлийг бууруулахын тулд уг өвчинтэй тэмцэх ажил нь зөвхөн Номхон далайн баруун бүсээр  хязгаарлагдахгүй, дэлхийн өнцөг булан бүрт үргэлж тэргүүлэх ач холбогдолтой хэвээр байх нь чухал.

Дэлхийн бүх улс орнууд улаанбурхан болон вакцинаар сэргийлэгдэх боломжтой бусад өвчний эсрэг вакцинаар тэр дундаа хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхэд бүрийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.

Энэ ажилд тодорхой амжилт гаргасаар байгаа ч үүнд тайвшралгүйгээр, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө улам ихийг чармайн хийх хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Шин Ёнг Со Сөүл хотод хуралдаж буй Бүсийн Баталгаажуулах хорооны хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна.

Бүсийн зарим улс оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсээр байгаа хэдий ч 2012 оны эцсээр Номхон далайн баруун бүсийн орнууд түүхэндээ байгаагүй цөөн тооны улаанбурханы тохиолдлыг мэдээлсэн.

Улаанбурхан өвчнөөс шалтгаалсан эндэгдэл бүсийн хэмжээнд 84 хувиар буюу 2000 онд 12.100 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2012 онд 2000-д хүртлээ эрс буурчээ. Энэхүү амжилт нь улаанбурхан өвчний эсрэг вакцины хоёр тунг товлолын дархлаажуулалт эсвэл нэмэлт дархлаажуулалтын үеэр бүрэн хамруулсны үр дүн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Улаанбурхан өвчний тархалтыг эрс бууруулсныг баталгаажуулах ДЭМБ-ын тус бүсийн 14 улс орон, нутаг дэвсгэр улаанбурхан өвчинтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа тавьжээ. Тайланг олон улсын хэмжээний 14 шинжээч улс орон, газар нутаг болгоноор нарийвчлан судалж танилцсаны үндсэн дээр бүсийн хороо шийдвэрээ гаргасан байна.

Эх сувалж: www.gogo.mn

Санал болгох мэдээ

LIVE:Дотоодын халдвар 300, нийт 738 тохиолдол боллоо

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа:  Нийт …