Уртын дуучин япон бүсгүй

8cd1730ac1cfa983bigЯпоны дуучин Саэгүса Аяако монгол ардын дуугаар мэргэшсэн хүн. Түүнтэй Японы “Асахи” сонины сурвалжлагч уулзаж ярилцжээ. Саэгүса Аяако “Монгол дуу их сайхан. Монголчууд үзэсгэлэнт байгаль, хурдан морио дуу хуурандаа магтах дуртай ард түмэн. Би бага, дунд сургуульд байхдаа англи хэл үзэж байсан.
Дээд сургуульд орох болоод адилхан Азийн орны хэл сурья гэж бодоод Токиогийн гадаад судлалын их сургуулийн монгол хэлний ангид элссэн. Их сургуульд Монгол дуучинтай танилцан, дуулахыг нь сонсоод монгол дуунд эргэлт буцалтгүй дурласан юм. 1998-1999 онд Улаанбаатар хотын СУИС-ийн Уртын дууны тэнхимд нэг жил ахлах багш Ц.Дэлгэрээр хичээл заалгасан. Монгол уртын болон богино дуу дуулдаг. Өргөн уудам хээр талын дунд зогсож байхад хүн гэдэг ямар жижигхэн, өчүүхэн юм бэ гэдгийг ухаардаг” хэмээн ярьсан байна.

http://www.asahi.com/articles/ASG2N7KNJG2NTLVB010.html

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …