Хятадын эрлийн багийнхан “Boeing 777-200ER”-ын талаар шинэ мэдээ өгчээ

Зургийг: Жэми Браун

Францын хиймэл дагуулын зургийн дагуу Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайгуул, самналт хийж буй Хятадын эрлийн багийнхан сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлс хөвж буйг олж харжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Австралийн багтай хамтран “Xuelong” мөс хагалагчаар хайгуул хийж яваа Хятадын эрлийн багийнхан өнөөдөр /III.24/ “Цагаан өнгийн, том, дөрвөлжин зүйл” далайд хөвж байгааг олж анзаарсан гэнэ. Мөн тэрхүү том биетээс хэдхэн км-ийн зайд олон тооны жижиг зүйлс хөвж байгааг харжээ. Одоогоор тэдгээр цагаан өнгийн зүйлс сураггүй болсон онгоцны сэг мөн эсэхийг хараахан тодруулаагүй байна.

Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийг үйлдэж явсан “Boeing 777-200ER” онгоц гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарснаар сураггүй болсон билээ.

Баруун талд: Хятадын мөс хагалагч “Xuelong”  зургийг: “AP”

эх сурвалж: ньюс.мн Б.Анхтуяа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …