Өчигдөр орой Малайзын элчин сайд сураггүй болсон Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн Малайзын агаарын тээврийн Боинг 777- Е200 онгоцыг далайд осолдсон бөгөөд 370-р нислэгт зорчигч 227 хүн, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон тухай мэдэгдэл хийсэн билээ.
Тэгвэл эл мэдэгдлийг эсэргүүцсэн Хятадын 153 зорчигчийн ар гэрийнхэн болох 100 гаруй хүн нийслэл Бээжин хотноо орших Малайзын Элчин сайдын яамны гадна жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн тухай ВВС мэдээллэж байна. Тэд “худалчхүмүүс” хэмээн хашгирцгааж, “370-р нислэгийн төлөө залбирцгаая” гэсэн үг бичсэн цагаан цамцаар жигдэрсэн байгаа бөгөөд “Малайзын эрх баригчдаас онгоц осолдсон гэсэн баттай баримт дэлгэхийг шаардан, хохирогчдын амийг нэхэн” Элчин сайдын яам руу маш их уур бухимдалтайгаар дайрцгаасан байна. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Малайзын эрх баригчдад хандан 370-р нислэгийн талаарх хиймэл дагуулын мэдээллийг өгөхийг шаардсан байна.
Харин сураггүй алга болсон Боинг 777-Е200 онгоцыг хайх ажиллагаа дуусаагүй Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт үргэлжлүүлсээр байгаа бөгөөд олон улсын хамтарсан эрлийн багийнхан онгоцны ямар нэгэн сэг зэмийг олтол дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг мэдэгджээ. МӨн одоогоор агаарын даралт Энэтхэгийн далай орчимд хэт өндөр байгаа тул эрлийн ажиллагааг явуулахад муугаар нөлөөлж байгаа гэнэ.