УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ногоон бүст уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохисгүй үйлдэл, “Урт нэртэй” хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Гол ус, ногоон ойд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас санал гаргаж УИХ-д оруулж ирсэн нь түүнд таалагдаагүй гэнэ. Байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай ажиллаж ирсэн төрийн түшээгийн хувьд энэ байр суурин дээрээ хатуу зогсохоо “ангийнхаа” гишүүдэд дуулгасан сурагтай.
“Урт нэртэй” хуулийг сайн хууль болсон гэж үздэг ч өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирсэн нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын эсэргүүцэлтэй тулгарах болоод байна. “Урт нэртэй” хуулийг санаачлагчдын нэг Г.Баярсайхан гишүүн ногоон бүст уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байгаа тул эрхэм гишүүн, Засгийн газрын хооронд багагүй үзэл бодлын зөрүү гарах бололтой. Г.Баярсайхан дарга батлуулсан хуулиа бизнес, улс төрчдийн гарын үзүүрээр өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байгаа гэсэн шүү.
А.Төмөрсүх
залуу.ком