Найман хүн амиа алдав

АНУ-ын Вашингтон хотын захад хөрсний нуралт үүсч, найман хүн амиа алдаж, 108 хүн сураггүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг хайж, оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Вашингтон хотын захад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсч голын төвшин хурдтайгаар дээшилж, үерийн аюул нүүрлэсэн аж.Хамгийн их хохирол амссан Пеннигтон сууринд гэхэд 35 айлын байшин, 13 үйлдвэрийн барилга сүйджээ. Хохирогчдын дотор үйлдвэрийн ажилчид ч байгаа гэж эрх баригчид мэдээлэв. Аврагчид сураггүй болсон 108 хүнийг хайсаар байгаа юм. Энэхүү байгалийн гамшигтай холбогдуулан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байдан эмгэнэл илэрхийлж “Төрөөс хохирсон иргэдэд тусламж үзүүлнэ” гэж мэдэгдээд Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн эмгэнэлийг уншиж сонсгожээ.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж, сураггүй болсон оршин суугчдыг нэн даруй олохыг хүсчээ.

khunnu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …