“Malaysia Airlines” компани амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно

_73769022_mourning_afp“Malaysia Airlines” ком­панийн сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайж байсан Австралийн онгоцныхон далайд хөвж байгаа хоёр зүйлийг ажиг­ласан аж. Нэг нь ногоон юм уу саарал, нөгөө нь улбар шар өнгөтэй зүйл нь “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байх магадлалтай гэж үзжээ.

Гэхдээ бороо орж, их салхитай болсноос эрлийн ажлыг зогсоогоод байна.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хиймэл дагуулуудын мэдээллээс харахад “МН 370” нислэг Австралийн баруун эргээс зайтай далайд дууссан гэдэг нь харагдаж байгаа учир онгоц осолдож, Энэтхэгийн далайд унасан гэж үзэж байгаагаа хэлсэн.

Гэхдээ онгоц чиглэлээ яагаад өөр­чилсөн талаар таа­маг дэв­шүүлээгүй байна. “Malaysia Airlines” компани “МН 370” нислэгээр  ниссэн зорчигчдоос нэг ч хүн амьд үлдээгүй тул ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгох санал тавьсан аж.

Компанийн сайтад 17 хоногийн өмнө алга болсон онгоцонд явсан хүмүүсийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэр­хийлсэн бөгөөд зорчигч бү­рийн ар гэрт таван мянган ам.долларын нөхөн төлбөр төлөхөө бичсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …