АНУ-ын Засаг захиргаа Үндэсний аюулгүй байдлын агентлагийг иргэдийн утасны яриа чагнахыг хориглох хуулийн төсөл бэлтгэсэн аж. Америкчуудын утсаар ярьсан мэдээллийг харилцаа холбооны компаниудад өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын агентлагт мэдээлэл хэрэгтэй болбол шүүхийн тусгай зөвшөөрлийн дагуу өгөх юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хууль санаачлагчдад уг төслийг бэлтгэхийг энэ оны эхээр даалгасан бөгөөд баасан гарагт хэлэлцэх аж. АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуден Америк, Их Британийн хэвлэл мэдээлэлд Үндэсний аюулгүй байдлын агентлаг иргэдийн утасны яриаг чагнадаг талаар нууц материал нийтлүүлсэн нь шуугиан тарьсан юм.